Манай аймгийн үйлдвэрлэгчид 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
“Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Алтан намар -2014” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний, “Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нийслэл Улаанбаатар хотноо “Дүнжингарав” худалдааны төвд зохион байгуулагдсан.
 
 
“Алтан намар-2014” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаанд Шаамар, Сайхан, Зүүнбүрэн, Хушаат, Мандал, Алтанбулаг, Баянгол, Сант, Жавхлант, Сүхбаатар сумдын 60 гаруй ногоочид 2500 тн төмс, 3000 тн хүнсний ногоо, 5000 ширхэг даршилсан ногоо, 1 тн зөгийн бал борлуулж, 1 òýðáóì òºãðºãíèé áîðëóóëàëò õèéæ, 7 õîíîãèéí òóðø íèéñëýëèéí õ¿í àìûã ýð¿¿ë, ýêîëîãèéí öýâýð òºìñ, õ¿íñíèé íîãîîãîîð õàíãàлаа.
“Алтан намар 2014” үзэсгэлэн худалдаанаас манай аймаг “Шилдэг зохион байгуулалттай оролцсон аймаг”-аар, “Шилдэг ногоочин”-оор Шаамар сумын ногоочин С.Оюунтүлхүүр, н.Ширнэн, О.Эрдэнэчулуун, Сант сумын ногоочин Л.Мягмарсүрэн, “Олон төрлийн жимсний суулгац тариалагч”-аар Сайхан сумын ногоочин О.Цэцэгээ “Шилдэг байгууллага”-аар “Сэлэнгэ хөгжлийн сан”, “Шилдэг хоршоо”-гоор Зүүнбүрэн сумын “Бүрэн Ургац” хоршоо тус тус шалгарч ºðãºìæëºë öîìîîð øàãíàãäлаа.
 
 
“Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Орхон, Шаамар, Сүхбаатар сумдын аж ахуйн нэгжүүд, 6 хүнс үйлдвэрлэгч оролцож, 2000 ширхэг утсан загас, 1500 ширхэг хмелийн талх, 5000 ширхэг зөгийн балаар баяжуулсан бүтээгдэхүүн борлуулж, 30 сая төгрөгний борлуулалт хийжээ.
Монголын Үндэсний телевизийн ”Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт Сүхбаатар сумын “Хмелийн талх”, Орхон сумын “Утсан загас”, Шаамар сумын ногоочин, зөгийчид, жимс, жимсгэнэ тариалагч нийт 10 хүнийг оролцуулсан байна.