ЦАГААННУУР СУМАНД ВАКЦИНЖУУЛАЛТ 92,1 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос сумдын вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцинд хамрагдах насны нийт хүн амыг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог сумдын вакцинжуулалтын явц байдалтай газар дээр нь танилцаж байгаа.

Тэрээр яг одоо Цагааннуур суманд ажиллаж байна. Цагааннуур суманд вакцинжуулалт эхлээд 5 хоног болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хамрагдалт 92.1 хувьтай байна.