ЗҮҮНБҮРЭН СУМАНД ВАКЦИНЖУУЛАЛТ 60 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн суманд ажиллаж вакцинжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явна.
Зүүнбүрэн суманд вакцинжуулалт эхлээд 2 дахь өдрөө болж байна. Вакцинжуулалтад хамрагдах 1701 хүн байгаагаас 15:00 цагийн байдлаар 1007 хүн хамрагджээ.
Тус сумын ЭМТ-ийн дархлаажуулалтын баг өнгөрсөн өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд нэмэгдэл хүч болж ажилласан билээ.
Цаг хугацааны хувьд харьцангуй хойно эхлэсэн вакцинжуулалтын ажил яг одоогоор 60 хувьтай явагдаж байна.
Зүүнбүрэн суманд Жавхлант сумын ЭМТ-ийн дархлаажуулалтын баг нэмэгдэл хүчээр ажиллаж байна.