ШААМАР СУМАНД ДАРХЛААЖУУЛАЛТ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнөөдөр Бэлчир бүсийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдын дархлаажуулалтын явц байдлыг газар дээр нь үзэж танилцлаа. Энэ өдрийн  сүүлийн ажилласан газар Шаамар сум байв.

Шаамар сумын хувьд өмнөх өдрүүдэд аймгийн төвд вакцинжуулалтын нэмэгдэл хүч болж  ажилласан билээ.

Сумандаа  өчигдрөөс дархлаажуулалтын ажлыг эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт иргэдийнхээ 80 гаруй хувийг хамруулсан гэсэн мэдээллийг өглөө. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг сумын дарга онцолж байв.