ХҮДЭР СУМАНД ВАКЦИНЖУУЛАЛТ 70.5 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос сумдын вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцинд хамрагдах насны нийт хүн амыг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа Ерөө бүсийн сумдад ажиллаж вакцинжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.

Эхний сум Хүдэр сум байдаа. Тус суманд  5-р сарын 04-ний өдрөөс эхэлсэн вакцинжуулалт 70.5 хувьтай явагдаж байна. Суманд 2 вакцинатор бэлтгэгдсэнээс 1 нь аймгийн төв Сүхбаатар суманд дайчлагдан ирж ажиллажээ. Сумын Онцгой комисс товлосон хугацаанд вакцинжуулалтаа дуусгана, иргэдийн идэвх сайн байна гэж байв.