БУГАНТ ТОСГОНД ВАКЦИНЖУУЛАЛТ 60 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Яг одоо аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байна.

Тосгоны Онцгой комисс 2215 хүнийг вакцинд хамруулахаас 1298 иргэнийг хамруулж хамрагдалт 60 гаруй явж байна. Тус тосгонд вакцин хийлгэх боломжгүй заалттай 184 иргэн байгаа ажээ. Одоо үлдээд байгаа 400 хүнээ маргаашийн дотор дуусгах төлөвлөгөөтэй байна гэж тосгоны захирагч хэлж байв.