ЕРӨӨ СУМАНД ДАРХЛААЖУУЛАЛТ 91 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа Ерөө бүсийн Хүдэр, Бугант, Ерөө гэсэн 2 сум, 1 тосгонд ажиллаж вакцинжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Ерөө суманд вакцинжуулалт 91 хувьтай явагдаж байна.
Ц.Рэгзэдмаа дарга сум тосгодын Онцгой комисст хамруулахаар төлөвлөсөн бүх иргэдээ товлосон хугацаандаа бүрэн хамруулж дуусгахад анхаарч ажиллахыг сануулаад зохион байгуулалтын арга хэмжээг сайн авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.