“Иргэдээ сонсъё” шууд нэвтрүүлэгт хууль хяналтын байгууллагууд оролцлоо

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, гарсан санал санаачлагыг нь ажилдаа тусган ажиллах үүднээс орон нутгийн “Миний монгол” телевизтэй хамтран “Иргэдээ сонсъё” телевизийн шууд нэвтрүүлгийг тогтмол зохион байгуулж эхэлсэн. Тус нэвтрүүлэг 7 хоног бүрийн 5 дахь өдрийн 18.30 цагаас явагдаж байгаа бөгөөд хуваарийн дагуу албан байгууллагууд оролцож байна. Энэ удаа хууль хяналтын байгууллагуудыг оролцуулсан шууд нэвтрүүлэг зохион байгуулагдлаа. Нэвтрүүлэгт аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар гэсэн байгууллагууд оролцож иргэдийн асуусан асуултанд тухай бүр хариултыг нь өглөө. Ард иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн яаж зохион байгуулдаг талаар, хийсэн ажлаа тайлагнах, архи, тамхины хуулийг хэрэгжүүлж ажиллах зэрэг асуултуудыг голлон асууж байв.

2014 оны 10-р сарын 03-ны өдөр явагдах “Иргэдээ сонсъё” шууд нэвтрүүлэгт “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ оролцох тул ард иргэд дээрх байгууллагатай холбоотой асуултаа тухайн цагт асууж тодруулна уу.