АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Энэ цаг мөчид аймгийн сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ны ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай цахим сургалтыг сумдын сонгуулийн хороодтой зохион байгуулж байна.
Сургалтад сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, хэсгийн хороодын дарга, мэдээлэл технологийн даамлууд оролцож байна.
Сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа нээлээ. Сургалтын хүрээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах, хүргүүлэх, сонгогч шилжих, итгэмжлэгдсэн ажилтны үүрэг хариуцлага”, аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Д.Ёндонжамц “Сонгуулийн сурталчилгаа, сонгууль эрхэлсэн байгууллага, сурталчилгаа хийх хэлбэр”, “Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, гомдол маргаан хянан шийдвэрлэх” аймгийн Сонгуулийн хорооны гишүүн П.Оюун “Саналын хуудас түүний хадгалалт, хамгаалалт, Санал авах байр бэлтгэх, санал авах ажиллагаа”, аймгийн Сонгуулийн хорооны Мэдээллийн технологийн багийн гишүүн Ч.Гандүүрэн “Санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, санал хураалтын дүн дамжуулах, хяналтын камер байрлуулах, ашиглах”, аймгийн Сонгуулийн хорооны нягтлан бодогч П.Баярцэцэг “Сонгуулийн хороодын төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.