12 СУМ, ТОСГОНЫ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 460 ӨРХИЙГ ТОГТВОРТОЙ АМЬЖИРГААНД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах" зорилгоор Олон улсын 100 гаруй улс оронд хэрэгжиж буй төгсөлтийн аргачлал төслийг Сэлэнгэ аймгийн 12 сумдад (Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан, Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант, Шаамар сум, Бугант, Дулаанхаан тосгон) 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төсөлд өрхийн орлого бага, зорилтот бүлгийн нийт 460 өрх хамрагдаж байгаа бөгөөд тэднийг чадавхижуулах, хандлага сэтгэлгээг өөрчлөх төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд тогтмол хамруулж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээр өрхийн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, тогтвортой амьжиргаанд хүрэх юм.
Одоогийн байдлаар 230 өрх тус бүрт өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх 1.500.000-1.800.000 үнэ бүхий тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг ДЗОУБ Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрийн зүгээс хүлээлгэн өгсөн байна.
2018 онд төсөлд хамрагдсан Мандал сумын 88 өрх нь төгсөлтийн шалгуурын дагуу 24 сарын хугацаанд ядуурлаас гарч, өрхийн үйлдвэрлэлээ эрхлэн өрхийн орлогоо 50 хувь буюу түүнээс дээш хувиар нэмэгдүүлсэн байна.