АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Дэлхий даяар тахсан цар тахлын халдвараас болж олон сая хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө тэмцэн зүтгэж байна. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч энэхүү цар тахлын эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх үйлсээрээ хүчин зүтгэж байгаа” болохыг онцлон тэмдэглээд нийт эмч, эмнэлгийн ажилтан, сувилагчдадаа халуун талархал илэрхийлж, цаашдынх ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр сувилагч хүний ажлын чухал хэрэгцээт яаралтай тусламжийн 15 тэргэнцэрийг /тус бүр 1,7 сая төгрөг/ Сувлахуйн албаны ажлын хэрэгцээ шаардлагад нь дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Мөн аймгийн “Засаг даргын жуух” бичгээр ахлах сувилагч Б.Должин, Ж.Цогтбаяр, эм олгогч О.Батдулам нарыг шагнаж урамшууллаа.