Ургац хураалт 69,4 хувьтай явна
9 дүгээр сарын 29-ны байдлаар аймгийн хэмжээнд үр тариа 98563 га талбайгаас 150543 тонн, тосны ургамал 14213 га талбайгаас 9660.6 тонн, тэжээлийн ургамал 655 га талбайгаас 3536 тонн, хүнсний ногоо 1905.1 га талбайгаас 26198.8 тонн, төмс 2626.3 га талбайгаас 38675.2 тонн хураан авсан нь нийт хураан авах ургацын 69.4, хүнсний ногооны 90.1, төмсний 89.5 хувьд хүрсэн байна.
 
Аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 150770 тонн хадлан бэлтгээд байна. 97,8 хувьтай явна.
 
Одоогийн байдлаар Сайхан сум нийт хураан авах үр тарианыхаа 97,5 хувийг хураан аваад байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Түшиг суманд үр тариа хураалт 31,1 хувьтай явна. Тариа будааны өлгий нутаг Цагааннуур суманд үр тариа хураалт 54,2 хувьтай явж байна.
 
Түшиг, Баянгол, Сайхан сумд төмс, хүнсний ногооны хураалтаа бүрэн дуусгаад байна.