ТҮҮХИЙН ХУУДАСНАА-13

Хоёрдахь хэсэг.

 

Гурав. Ардыг гэгээрүүлэх хөдөлмөр

                        Энэ 1942 онд тус аймаг нь ардыг гэгээрүүлэх хөдөлмөрийг хэрхэн зохиосон буй хэмээвээс.

                        1. Хуучин монгол бичиг мэдэх 4126 энэ нь бүх амын 26.5 хувь болох бөгөөд үүний дотроос эрэгтэй 2549, эмэгтэй 1577 байна. ялангуяа сүүлийн үед шинэ үсэгт нам засгаас ард түмнийг сургах хэмээсэн ёсоор энэ 1942 онд 1416 бүх ардын 8.8 хувийг бичигт үсэгт сургахаар сум, баг бүрт багш 156 хүнээр 156 бүлгэмийг удирдуулан ажиллуулж үүнээс энэ 1942 онд жинхэнэ шинэ үсэгт тайлагдсан 383 энэ нь бүх амын 1.1 хувь буюу өөрийн төлөвлөсөний 32.4 хувийг биелүүлж чаджээ.

                        2. Аймгийн хэмжээгээр 7 жилийн дунд сургууль 1, үүний багш 13, анги 10, сурагчид 281, бусад ажилчид 13, бага сургууль 10, багш 40, анги нь 3-аас 4 оролцоод бүх сурагчид 1155, ажилчин 54 болно. Үүний дотроос 1943 онд төгсөх ангийн сурагчид 198, энэ 1942 онд шинээр элссэн 339 болж элсэлтийг 90.9 хувиар хангасан байна...

 

Дөрөв. Ардын эрүүл мэндийг сахин хамгаалах хөдөлмөр

                        Энэ 1942 он нь хөдөлмөрчин ард түмний эрүүл энх болгож эх орон, нам засгийн өмнө шудрага хөдөлмөр, тайван амьдралтай байлгах явдал шаардагдаж байна.

1. Манай ардын эрүүлийг хамгаалах их эмчийн газар 3, их эмч мэргэжилтэн 7, бага эмчийн салбар 7, бага эмч 7, санитарын газар 2 эдгээр газруудад ажиллан буй сестра 26, санитар 20, эх баригч 2, хэвтүүлэн эмчлэх орны тоо 120, эмийн аптек 2, мэргэжилтэн ажилчин 2, эх нялхасын газар 2, өсгөн бойжуулах хүүхдийн ор 30, ажилчин 7 тус тус болно.

2. Энэ 1942 онд больницоор хэвтэж эмчлүүлсэн хүмүүс 1870, амбулаториор эмчлүүлсэн 38027, айл гэрээр хэсүүчлэн эмчилсэн 11271, цэцгийн тарилга 6912, хижгийн тарилга 6660 хүнд хийсэн ба 512 жирэмсэн эмэгтэйчүүдэд боловсон зөвлөгөөнийг өгч 391 хүүхдийг боловсноор төрүүлж, эх барьсаны дээр эх нялхасыг хамгаалах газруудад 19 хүүхэд хүмүүжиж байна. Ариун цэврийн тухай 7776 хүнд таниулга хийсэн ба мөн тариаг 13572 хүнд хийжээ.

Энэ 1942 онд ардын эрэлт хүсэлтийг хангахын тулд 26319 төгрөгийн эмийг хот хөдөөд тавьж олгосон байна...

Тав. Мал аж ахуйг өсгөн хөгжүүлэх ба түүний салаа мөчрийн ажил хөдөлмөр

 1. Энэ 1942 онд бүх малыг 317079 толгой болгож үүний дотроос адуу 41941, үхэр 77285, хонь 163270, ямаа 34539, тэмээ 44 болох бөгөөд адууны эх 13148, эцэг 1033, үхрийн эх 23044, эцэг 1135, хонины эх 58697, эцэг 1745, ямааны эх 12815, эцэг 491, тэмээний эх 13, эцэг 1 болохын дээр энэ 1942 онд аймгийн хэмжээгээр бүх төл малыг 77.8 хувиар бойжуулсаны дотроос адууны төлийг 4071буюу 30.9 хувь, үхрийн төлийг 14725 буюу 63.8 хувь, хонины төлийг 54278 буюу 92.4 хувь, ямааны төлийг 10724 буюу 83.6 хувиар тус тус бойжуулан авч чадсан байна...

 2. Энэ жил бүгд 12048 га газар тариа тарьсанаас ардын хүчээр 5781, албан газар буюу станц, улсын аж ахуйнуудын хүчээр 4329, гадаадын харъяат нар 1947 га тус тус тарьсан болохын дээр үүний дотроос арвай 470, улаанбуудай 4162, хар будаа 1865, овъёос 4058, вандуй 168, хөх тариа 787, гурвалжин будаа 237 га тус тус байна. Үүнээс жинхэнэ хураан авсан 96405 центнер үүний дотроо арвай 3302, буудай 32816, овъёос 34905, хар будаа 16079, вандуй 2917, гурвалжин будаа 1451, хөх тариа 4933 центнерийг тус тус хураан авч чадсанаас 1943 онд хэрэглэх үрийн фонд арвай 843, буудай 8531, овъёос 7364, вандуй 671, хөх тариа 373, гурвалжин будаа 249, хар будаа 449 бүгд 18484 центнер тус тус хэрэглэгдэнэ.

1943 онд тариалах газрын хэмжээг ардын аж ахуйгаас бусад тариалах газруудад энэ жилийн тарьсан тарианы зууны тавин хувиар нэмэгдүүлэн төлөвлөсөн ба ардын аж ахуйтнуудын жинхэнэ өөртөө байгаа бололцоо, тэдгээрийн сайн дураар нь төлөвлөн гаргаснаар үзвэл 1943 онд тариалах газрын хэмжээ 16044 га болсон болсноос арвай 624, буудай 6319, овъёос 538, вандуй 453, хар будаа 2247, хөх тариа 768, гурвалжин будаа 247 га болж энэ 1942 онд тарьсанаас 35.7 хувиар нэмэгдүүлэн төлөвлөжээ. Үүнээс гадна энэ 1942 онд идэшний төмс 183, байцай 32, лууван, манжин 8, сонгино сармис 22 бусад ногоо 33 га-г тарьж ашигласан байна.

3. Энэ 1942 онд 97410 га хадлан хадахаас 61732 га хадаж 63.3 хувиар гүйцэтгэсэн буюу 681870 центнер өвс хураан авахаас 829420 центнер хураан авч 121.6 хувиар биелүүлжээ. Энэ нь өрх нэг бүрт 12 га 159.5 центнер ногдохын дээр мал нэг бүрт 2.8 центнер ногдож жишээтэй байна.

4. Энэ 1942 онд боловсон хашаа том малын 150, жижиг малын 290 тус тус барихаас 241 барьж 54.7 хувиар биелүүлсэн. Мөн суурьшилтай хашаа 885-аас 764 хашаа барьж 86.3 хувь, хуучин хашаа 2315-аас 2896 засаж 125 хувиар тус тус гүйцэтгэсэн ба шинээр гаргах худаг 92 гаргасан 102 худаг сэлбэн засварлаж, 28-аас 11-ийг малын дайсан чоно том 575-аас 521-ийг алж, жижиг 1747 авлахаас 740 авлаж бүх төлөвлөгөөг 44.7 хувиар биелүүлсэн сөн морь 1775, үхэр 4080 тэргэнд сургахаас морь  3037, 2438 тус тус сургаж төлөвлөгөөгөө 59-176.7 хувиар биелүүлжээ.

5. Тус аймгийн хэмжээнд улсын аж ахуй, станц 2 эдгээрээс өөрийн төлөвлөгөөг үндсэнд нь хангав. Үүнд Энхталын аж ахуй тариа 535 га-аас 496 га, ногоо 15-аас 14 га, хадлан 3000 га-аас 2000 га хадаж 16000 центнер өвс авсан. Мөн Зүүнбүрэнгийн станц тариа 1700-аас 1665, ногоо 31-ээс 29, өвс 1900 га хадаж 13300 центнер өвс хураан авчээ...

Мөн тус аймагт ардын мал аж ахуйг өсгөн хөгжүүлэх үйлдвэрийн нэгдэл 6 үүний гишүүд 170 эрэгтэй 163, эмэгтэй 7 дундын хөрөнгөө нийлүүлсэн эд мал, багаж зэвсгийн үнэ төгрөгөөр 700000, энэ жилийн тариа 253 га тарьж 1377 центнер авч ногоо 4 га-аас 400 центнер, өвс 150 хадаж 1763 центнерийг авсан байна. Эдгээр аж ахуйн нэгтгэлүүд нь орон нутагт мал аж ахуйг өсгөн хөгжүүлэх ажил хөдөлмөрийг олон түмэнд үлгэртэйгээр үзүүлж байна.

 

                                                                                                                     Үргэлжлэл бий...