ТҮҮХИЙН ХУУДАСНАА-14

Гуравдугаар хэсэг.

           

                        6. Аймгийн мал эмнэлгийн их эмчийн хороо 1, эмч мэргэжилтэн нэг, бага эмчийн салбар 8, санитарын газар 2, бага эмч 8, бусад ажилчин 11 эдгээрээс аймгийн хэмжээгээр 174012 толгой мал эмчлэхээс 177492 толгой мал эмчилж өөрийн төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүлсний дээр эмнэлгийн шинжилгээнд 40000 төгрөг улсын орлогод оруулахаас 38578 төгрөг 29 мөнгийг оруулж орлогын төлөвлөгөөг 97.4 хувиар хангаж чадсан ба ардын малын хорт халдварт өвчинтэй тэмцэх ажилд багагүй хөдөлмөрийг энэ 1942 онд гаргажээ.

                        7... Энэ 1942 онд мал аж ахуйг өсгөн хөгжүүлэх зээллэгийг 200 өрхөд олгосноос урт хугацаатай зээллэгийн төлөвлөгөөг 108000-аас 83577 төгрөгөөр, богино 126000-аас 66318 төгрөгийг олгож үндсэнд нь 66-аас 85 хувиар биелүүлсэн болно...

Зургаа. Сан хөгжүүлэх ажил хөдөлмөр

                        ...1. Аймгийн санхүүгийн 1942 онд оруулсан орлого мал аж ахуйн албан татвар 600300-аас 472529.76, цэргийн татвар 590-ээс 1995, худалдааны тэмдэгт гүйлгээний 40 мянгаас 35061.08, худалдаа үйлдвэрийн тэмдэгт 160000-аас 165048.32, барилга дэвсгэрийн татвар 31200-аас 27918, эмнэлгийн шинжилгээнд 30 мянгаас 34966.34, хотын малын татвар 4700-аас 3496.50, нэг удаагийн татвар 2000-аас 234.1, хоршооны шимтгэл 200 мянгаас үгүй, үйлдвэрийн шимтгэл 18 мянгаас 2109.45, тариа ногооны түрээс 10 мянгаас үгүй, гэрээ баталгааны хуудасны орлого 7500-аас 20324.78, ял торгууль ба элдэв орлого 15530-аас 16572.58 төгрөг оруулсан ба бүгд 1121890 төгрөгийн төлөвлөгөөнөөс 779216.36 төгрөгийг оруулж өөрийн төлөвлөгөөг 79.4 хувиар ханган биелүүлж байна.

                        2. Өөрийн зарах төлөвлөгөө нь 1121890-ээс бүх зарцуулсан 8315982 төгрөг болох бөгөөд үүний дотроос засаг захиргааны зардалд 201451-ээс зарсан 174825.44, мал эмнэлэг, ойн анги 123576-аас 96261.15, олон сургуулиуд 325212-оос зарсан 274821.48, уран сайханд 9753-аас 8439.80, эрүүлийг хамгаалахад 266238-аас 207001.23, улсын бэлтгэлд 183447-оос 60000, магадлашгүй буюу өр төлөхөд 8862-оос 9910.42 төгрөгийг зарсан нь өөрийн зарах зарлагын төлөвлөгөөг 74 хувиар биелүүлж байна...

Долоо. Худалдаа бэлтгэлийн ажил хөдөлмөр

                        ...1. Энэ 1942 онд бэлтгэн нийлүүлэх үхэр 7475-аас бэлтгэсэн 7435 гүйцэтгэлийн хувь 99.7, үүнээс гадаадад тушаасан 7248, дотоодын бэлтгэлд 140, мөн бэлтгэх хонь 14461-ээс бэлтгэсэн 14323, гүйцэтгэл 99.9 үүнээс гадаадад 13079, дотоодод 1154, үлдэгдэл 68, ямаа 2400-аас бэлтгэсэн 2307 гүйцэтгэл 97.1 үүнээс дотоодод 2283, үлдэгдэл 24 болжээ. Мөн шинэ нэмэгдүүлэн бэлтгэх хонь 5000-аас бэлтгэсэн 5110 тус тус болно.

                        2. Энэ онд бэлтгэх төрөл бүрийн үс ноос 201685 килограмм үүнээс бэлтгэсэн нь 251104, хувиар 124.5  болох бөгөөд үүний дотроос хонины ноос 163096 килограммаас 211792.4 /129.8 хувь/, ямааны ноос 8577 килограммаас 7438.7 /87.9 хувь/, мөн ноолуур 4920-оос 3707.3 /64.4/, бодын хөөвөр 20975-аас 22860.2 /109 хувь/ тус тус бэлтгэсний дээр хоршооны хүчээр бэлтгэсэн ноос 13904 кг-ыг нэмбэл аймгийн хэмжээгээр бүх ноос үсний төлөвлөгөө 141 хувиар биелүүлснээс гадна 7850 кг дэл хялгас бэлтгэхээс 14222 кг-ыг бэлтгэж 181.2 хувиар гүйцэтгэсэн. Ийнхүү бэлтгэсэн ноос үсийг тухай бүр тээвэрлэх ажлыг зохион байгуулсанаас энэ завсар тээвэрлэсэн хонины ноос 211034, ямааны ноос 74222 кг-ыг, мөн ноолуур 5707, бодын хөөвөр 22860 дэл хялгас 14222 кг-ыг тус тус тээвэрлүүлэн дамжлага баазад тушааж чаджээ.

                        4. Энэ жил албан захиалга 21008100 төгрөгийн бараа авахаас 5 сая 92484 төгрөгийн барааг авч өөрийн төлөвлөгөөг 24.2 хувиар биелүүлсэн ба 10 га газар тарьж 100 центнер тариа, 50 өвс хадаж 100 тонн өвс хураан авсан ба мөн Экспортын бааз өөрийн гадаадад тушаах түүхий эдийн төлөвлөгөөг 21-ээс 157 хувь, ноос 756 тонн, мал 455.6-аас 144 хувь, ангийн үс 45.7-оос 155.6 хувь, хөлдүүгийн зүйл 8-аас 48 хувиар тус тус гүйцэтгэж буйн дээр барааг дамжуулан нэвтрүүлэх дамжлага бааз гадаадаас 441125000 төгрөгийн бараа авахаас энэ завсар 59705000 төгрөгийн барааг авч өөрийн төлөвлөгөөг 113.5 хувиар биелүүлжээ.

                         5. Бусад бэлтгэлийн ажлуудыг нэгэн адил явуулсанаас бэлтгэж байгаа бөгөөд үүнд үхрийн шир 4674-өөс 5004 /145%/, адууны шир 1604-өөс 1251 /48.5%/, хонины арьс 9644-өөс 25296 /930.4%/, ямааны арьс 1752-оос 6957 /324.1%/, зэрлэг амьтны арьс 622-оос 604 /94.5%/, тугалын арьс 1208-аас 579 /43.2%/, унаганы арьс 476-аас 288 /57.4%/, хурганы арьс 2380-аас 347 /14.6/, ишигний арьс 1678-аас 437 /35.3%/, тарваганы арьс 2311-ээс 14190 /64.4%/, хэрэм 10920-оос 3492 /23.8%/, чоно 2669-өөс 358 /12.4%/, үнэг 1250-аас 17 /8.3%/, хярс 154 бусад ангийн үс 1688-аас 1972 /11.2%/, шилбэний яс 744-өөс 1503 /202%/ ...

                        6. Үр хураалтын талаар 31 оны 2092962 энэ онд шинээр нэмэн буй болсон үр 51122 төгрөг үүнээс хураан авсан 107545 төгрөг, хурааваас зохих нь 236539 энэ онд гүйлгэн борлуулах бараа 12 сая төгрөгөөс 93101858 төгрөгийн барааг гүйлгэн борлуулж өөрийн төлөвлөгөөг 77.5 хувиар гүйцэтгэжээ.

                        7. Энэ жил аймгийн анхны хоршоод 10 салбар дэлгүүрүүд, 21 суурин, 74 агент, ганзага 76, хувь нийлүүлэгч гишүүн 8809 дотроос энэ жилийн нэмэн элсүүлсэн гишүүд 327 эдгээрийн нийлүүлсэн хувь хөрөнгө 4005312 төгрөг болно. Үүнээс үзвэл манай худалдааны дотоодын зохион байгуулалтын үндсэн шинж нь илэрнэ.

Найм. Үйлдвэрүүдийг өсгөн хөгжүүлэх ажил хөдөлмөр

                        ...1. Аймгийн гар үйлдвэрийн харъяа артель 9, үүний тасаг цех 32, бүх ажиллаж байгаа хүмүүс 393 үүний дотроос артелийн гишүүн 166, гишүүн бус 127, эрэгтэй 257, эмэгтэй 136 тус тус байна. Энэ нь 1942 онд аймгийн хэмжээний бүх үйлдэхүүнийг 1768037 төгрөгийн зүйл үйлдэхээс 1681937 төгрөгийн зүйлийг үйлдвэрлэж өөрийн төлөвлөгөөг 95.2 хувиар гүйцэтгэжээ.

Газар дэлхийн баялагийг  ашиглах талаар багагүй хөдөлмөрийг гаргаж жишээлбэл 263 тонн 476 кило цайны навчийг түүвэрлэж 1810 кило боловсруулсан. варень 357 кило, зэрлэг олс 5 тонн, модны тос 2600 кило тус тус боловсруулсан ба гутлын засвар 33091 төгрөгөөс 94533 төгрөгийн засвар хийж 255.6 хувиар биелүүлсэн.

            Морин тэрэг 1300-аас 1300, үхэр тэрэг мянгаас 700, цэрэг эмээл 5000-аас 5728, тосны авдар 1000-аас 642 ширхэгийг тус тус үйлдвэрлэсэний дээр тариа ногоо, тарьсан ба арьс элдэх, нэхмэл хувцас хийх мэтийн өөрчлөлт бүхий ажиллагаануудыг гаргажээ.

                         Үргэлжлэл бий...