Чансаа өндөр тамирчдын тэмцээн Хушаат суманд боллоо
Хушаат сумын иргэн, ахмад шатарчин Л.Баастын нэрэмжит аймгийн чансаа өндөр тамирчдын шатрын тэмцээн Хушаат суманд боллоо. Тэмцээнд нийт 46 тамирчин оролцсоны 18 тамирчин нь спортын мастер, дэд мастер, улсын зэрэгтэй тамирчид байжээ.
 
Эрэгтэй төрөлд 1-р байрыг Сүхбаатар сумын тамирчин спортын дэд мастер Д.Чойжамц, 2-р байрыг Мандал сумын залуу тамирчин спортын дэд мастер Ц.Цогтгэрэл, 3-р байрыг Сүхбаатар сумын тамирчин, спортын мастер Р.Баянбайгаль, 4-р байрыг Сүхбаатар сумын тамирчин, спортын дэд мастер Б.Эрдэнэсайхан, 5-р байрыг Сүхбаатар сумын тамирчин Р.Золбоот, тусгай байрыг Хушаат сумын тамирчин П.Жарантай, С.Цэдэн-иш, Г.Дэлгэрдалай нар эзэлсэн байна. Эмэгтэй төрөлд 1-р байрыг Сүхбаатар сумын залуу тамирчин, спортын дэд мастер С.Цэдэвсүрэн, 2-р байрыг Сүхбаатар сумын тамирчин Б.Эрдэнэбилэг нар эзэлжээ. Тус тэмцээнийг сумын Засаг дарга Г.Галбадрах, ахмад тамирчин Л.Бааст нар ивээн тэтгэн явуулж оюуны спортын хөгжилд хувь нэмэр оруулсан байна. Аймгийн Шатрын Холбооны дарга Билэгсайхан, спортын мастер Р.Баянбайгаль нар уг тэмцээнийг өндөр түвшинд явагдсаныг, бусад сумд Хушаат сумаас жишээ авч оюуны спортыг сум сумандаа хөгжүүлж чадвал дэлхийн хэмжээний тамирчид Сэлэнгэ аймгаас төрөх магадлал өндөр байна гэдгийг онцлон тэмдэглэж хэлжээ. Хушаат сум 2013 онд аймгийн ахмад шатарчдын тэмцээнийг сумандаа зохион байгуулж байсан билээ.