МЭНДЧИЛГЭЭ
Эх орон, ард түмнийхээ амар тайван, аюулгүй амьдрал, шударга ёсны баталгаа болж, хууль ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын Хуульчдын өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хамтын хичээл зүтгэлийн үр дүнд шударга ёс бэхжин, хүн ард маань амар амгалан, улс гэр маань бат түвшин байх учиртай.
Эрхэм хуульчид Та бүхнийхээ хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, хууль ёсыг хүндэтгэн хэрэгжүүлэх их ажилд өндөр амжилтыг, эрүүл энх, сайн сайхны хамт хүсэн ерөөе.
Төр түвшин, түмэн олон амгалан байгээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил