АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭСЭН КОВИДЫН 12 ТАСАГТ 387 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-26-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 387 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын дунд жирэмсэн эх 17, 0-17 насны хүүхэд 124 байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 61 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 25 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол,
Мандал сумын Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 46 батлагдсан тохиолдол,
Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 54 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 15 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 15 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Шаамар сумын МСҮТ-д дэлгэсэн Ковидын тасагт 71 батлагдсан тохиолдол, 4 ойрын хавьтал,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтлын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд 2, хүнд 2, хүндэвтэр 18 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.