ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2021.06.26-ны өдрийн ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймаг 29 тохиолдол бүртгэгдлээ.
Сүхбаатар суманд 10,
Хүдэр суманд 8,
Мандал суманд 7,
Сайхан суманд 4 байна.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.
6 дугаар сарын 25-ны өдөр ковидын нэн хүнд хэлбэрийн оношоор нэг хүн эндсэн харамсалтай тохиолдол гарлаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Талийгаачийн ар гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1105 боллоо.
НИЙТ ИРГЭДДЭЭ:
Маскаа байнга зүүхийг
Гараа тогтмол угааж, ариутгахыг
Хүн хоорондын зайг ямагт барихыг
Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг
Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг
Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг
Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг
Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА