САНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ӨРГӨЖҮҮЛСЭН ТАНДАЛТАД 899 ИРГЭН ХАМРАГДЛАА

6-р сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд эх үүсвэр нь тодорхойгүй "Ковид-19"-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сумын ард иргэдийг Өргөжүүлсэн тандалт шинжилгээнд хамруулахаар ажлын томилж, уг ажлын хэсгийг ахалж аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, аймгийн ЭМГ-ын УТХ-ийн дарга Д.Бадмаа нар амжилттай ажиллаад ирлээ.

Өргөжүүлсэн тандалтад нийт 899 иргэн хамрагдсан байна. Тандалт шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдэд маань энэ өдөр байгаийн давагдашгүй хүчин зүйлс болох үер усны аюул тулгарсан ч бэрхшээл саадыг сэтгэлийн зориг тэвчээрээр амжилттай даваад ирсэн та нартаа баярлалаа.