САНТ СУМАНД ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨРГӨЖҮҮЛСЭН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Сант суманд 6-р сарын 23-нд эх үүсвэр тодорхойгүй "Ковид-19"-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор сумын ард иргэдийг тандалтын шинжилгээнд хамруулах аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч улмаар өргөжүүлсэн тандалт шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг яг одоо тус суманд зохион байгуулан ажиллаж байна.
Тандалтын багийг аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од ахалж, ЭМГ-ын УТХ-ийн дарга Д.Бадмаа холбогдох эмч мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байна.
Өргөжүүлсэн тандалт шинжилгээний багт
Оношлогооны 6,
Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/- ийн ариутгал халдваргүйтгэлийн 1,
Хяналт зохион байгуулалтын 1, нийт 8 багийн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сант суманд "Тандалт шинжилгээ” үргэлжлэн явагдаж байна.