АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН КОВИДЫН ТАСАГТ МАШ ХҮНД 2, ХҮНД 2, ХҮНДЭВТЭР 25 ХҮН ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-24-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 376 батлагдсан тохиолдол, 28 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 30 хувийг 0-17 насны хүүхэд байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 81 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 20 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 36 батлагдсан тохиолдол,
Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 50 батлагдсан тохиолдол, 4 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 27 батлагдсан тохиолдол,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын МСҮТ-д дэлгэсэн Ковидын тасагт 43 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтлын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд 2, хүнд 2, хүндэвтэр 25 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.