АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭСЭН КОВИДЫН 12 ТАСАГТ НИЙТ 341 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ, 29 ОЙРЫН ХАВЬТАЛ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-23-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 341 батлагдсан тохиолдол, 29 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 100 нь 0-17 насны хүүхэд байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 77 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 23 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол,
Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 48 батлагдсан тохиолдол, 4 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 20 батлагдсан тохиолдол,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын МСҮТ-д дэлгэсэн Ковидын тасагт 32 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтлын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд 4, хүндэвтэр 28 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.