ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИН МӨРДӨХИЙГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
2021.06.23-ны өдрийн ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймаг 43 тохиолдол бүртгэгдлээ.
Сүхбаатар суманд 4,
Хүдэр суманд 1,
Ерөө сумын БТЕГ-ын уурхай 12,
Мандал суманд 17 (Хэрх 1),
Хушаат суманд 4,
Сант суманд 4 байна.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1003 боллоо.
НИЙТ ИРГЭДДЭЭ:
Маскаа байнга зүүхийг
Гараа тогтмол угааж, ариутгахыг
Хүн хоорондын зайг ямагт барихыг
Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг
Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг
Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг
Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг
Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА