АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭСЭН КОВИДЫН 12 ТАСАГТ НИЙТ 394 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ, 30 ОЙРЫН ХАВЬТАЛ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-22-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 354 батлагдсан тохиолдол, 30 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 30 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 90 батлагдсан тохиолдол, 8 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 12 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 50 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 29 батлагдсан тохиолдол,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Шаамар сумын МСҮТ-д дэлгэсэн Ковидын тасагт 32 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтал,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолдол, 3 ойрын хавьтлын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд 4, хүндэвтэр 34 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.