ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
2021.06.22-ны өдрийн ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймаг 43 тохиолдол бүртгэгдлээ.
Сүхбаатар суманд 4,
Алтанбулаг суманд 1,
Хүдэр суманд 1,
Ерөө суманд 3,
Баянгол суманд 2,
Мандал суманд 21 (Хэрх 14),
Цагааннуур суманд 1,
Түшиг суманд 1,
Хушаат суманд 1,
Орхонтуул суманд 2 (Рашаант 1)
Баруунбүрэн суманд 6 байна.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 961 боллоо.
6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос манай аймагт хамаатныдаа ирсэн иргэнээс халдварын тохиолдол батлагдаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад ковидын нэн хүнд хэлбэрийн өвчлөлийн улмаас нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Ар гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
НИЙТ ИРГЭДДЭЭ:
Маскаа байнга зүүхийг
Гараа тогтмол угааж, ариутгахыг
Хүн хоорондын зайг ямагт барихыг
Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг
Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг
Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг
Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг
Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА