АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭСЭН КОВИДЫН 11 ТАСАГТ НИЙТ 317 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ, 22 ОЙРЫН ХАВЬТАЛ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 11 тасагт нийт 317 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 92 нь 0-17 насны хүүхэд байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 97 батлагдсан тохиолдол, 6 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасагт дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавтал,
Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 37 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 29 батлагдсан тохиолдол,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Шаамар сумын МСҮТ-д дэлгэсэн Ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 24 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 12 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 18 батлагдсан тохиолол, 3 ойрын хавьтлын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд 5, хүндэвтэр 34 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.