АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭСЭН КОВИДЫН 9 ТАСАГТ НИЙТ 280 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ, 20 ОЙРЫН ХАВЬТАЛ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА
2021-06-18-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 9 тасагт нийт 280 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтал эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 30 гаруй хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаа тул нийт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, олон нийтийн газраар явуулахгүй байхад онцгой анхаарна уу!!!
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 121 батлагдсан тохиолдол, 6 ойрын хавьтал,
Аймгийн Ахмадын сувилалд дэлгэсэн Ковидын тасагт 22 батлагдсан тохиолдол, 4 ойрын хавьтал,
Мандал суманд дэлгэсэн Ковидын хоёр тасагт 39 батлагдсан тохиолдол,
Мандал сумын Хэрх тосгонд дэлгэсэн Ковидын тасагт 25 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 28 батлагдсан тохиолдол, 1 ойрын хавьтал,
Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 12 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал,
Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 21 батлагдсан тохиолдол, 4 ойрын хавьтал,
Сайхан сумын ЭМТ-ийн дэргэд дэлгэсэн Ковидын тасагт 12 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьталын хамт тус тус эмчлэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд 5, хүндэвтэр 10 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.