ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ
2021.06.18-ны өдрийн ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймаг 54 тохиолдол бүртгэгдлээ.
Алтанбулаг суманд 1,
Баянгол суманд 7,
Сүхбаатар суманд 16,
Сайхан суманд 2,
Мандал суманд 14 (Хэрх тосгон 1),
Орхонтуул суманд 4 /Рашаант тосгон 1/,
Хүдэр суманд 5,
Ерөө суманд 4 /Бугант тосгон 1/,
Жавхлант суманд 1 байна.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.
Маскаа байнга зүү
Гараа угааж, ариутга
Хүн хоорондын зайг барь
Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй бай
Хүүхдийг олон нийтийн газраар бүү явуул
Онцын шаардлагагүй бол гадуур явахгүй бай
Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмаа хатуу мөрд
Халдвар хамгааллын дэглэмийг хүн бүр сахихыг АНХААРУУЛЖ БАЙНА!!