СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ
Сүхбаатар сумын Онцгой комисс:
Суманд орох хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны оройн 00:00 цагаас 06 дугаар сарын 21-ний оройн 00:00 цаг хүртэлх хугацаанд эмнэлгийн 13"А" маягт, буяны үйл ажиллагаа, шатахуун, хүнс тээврээс бусад орох хөдөлгөөнийг хоригложээ.
Хязгаарлалтын хугацаанд 18 градусаас дээш согтууруулах ундааг борлуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 12:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахаар болгож, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан үйлчлэхийг худалдаа үйлчилгээний байгууллагуудад даалгасан бол
Төрийн байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байран дээр ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.