Ургац хураалт 26.6 хувьтай явна
9 дүгээр сарын 16-ны байдлаар аймгийн хэмжээнд үр тариа 37720 га талбайгаас 58226.9 тонн, тосны ургамал 1887 га талбайгаас 1394 тонн, тэжээлийн ургамал 40 га талбайгаас 250 тонн, хүнсний ногоо 1392.6 га талбайгаас 19043.9 тонн, төмс 1532.3 га талбайгаас 22033 тонн хураан авсан нь нийт хураан авах ургацын 26.6, хүнсний ногооны 65.9, төмсний 52.2 хувьд хүрсэн байна.
 
Одоогийн байдлаар Хушаат сум нийт хураан авах үр тарианыхаа 64,1 хувийг хураан аваад байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Мандал суманд үр тариа хураалт 5,4 хувьтай явна. Тариа будааны өлгий нутаг Цагааннуур суманд үр тариа хураалт 23,7 хувьтай явж байна.
 
Төмс, хүнсний ногооны хураалтаар Сайхан сум 92,15 хувьтайгаар бусад сумдаа тэргүүлж байна.