ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ

2021.08.09-ний өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 107 сорьцод хийсэн шинжилгээгээр 48 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 4,

Алтанбулаг суманд 10,

Баруунбүрэн суманд 1,

Баянгол суманд 1,

Ерөө суманд 11 /Бугант тосгон 9/,

Мандал суманд 5,

Орхонтуул суманд 5,

Сайхан суманд 9,

Шаамар сумын Дулаанхаан тосгонд 2 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт 294 батлагдсан тохиолдол, 21 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 4, 0-17 насны хүүхэд 54 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-3, Хүнд-2, Хүндэвтэр-13 хүн эмчлэгдэж байгаа бол 7 суманд 146 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 4 тохиолдол:

4 дүгээр багт 1,

7 дугаар багт 2,

8 дугаар багт 1 бүртгэгдсэн байна.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА