ХАРИУЦЛАГАА ӨНДӨРҮҮЛЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

2021.08.07-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 143 сорьцод хийсэн шинжилгээгээр 50 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 28,

Алтанбулаг суманд 1

Баянгол суманд 1,,

Ерөө суманд 3,

Мандал суманд 12 /Түнхэл тосгон 3/,

Сайхан суманд 2,

Түшиг суманд 4,

Хүдэр суманд 1,

Шаамар сумын Дулаанхаан тосгонд 2 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт 270 батлагдсан тохиолдол, 25 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 2, 0-17 насны хүүхэд 41 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-3, Хүнд-5, Хүндэвтэр-12 хүн эмчлэгдэж байгаа бол 7 суманд 138 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 28 тохиолдол:

1 дүгээр багт 1,

2 дугаар багт 4,

3 дугаар багт 3,

4 дүгээр багт 5,

5 дугаар багт 3,

6 дугаар багт 4,

7 дугаар багт 1,

8 дугаар багт 7 бүртгэгдэж аймгийн төвийн нийт тохиолдол 799 боллоо. 1-5 насны хүүхэд 2, 6-15 насны хүүхэд 1, насанд хүрсэн 25 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 20, эмэгтэй 8 байна.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА