ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЖ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИН МӨРДӨНӨ ҮҮ

2021.08.06-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 217 сорьцод хийсэн шинжилгээгээр 47 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 9,

Алтанбулаг суманд 1

Баянгол суманд 1,

Ерөө суманд 8 /Бугант тосгон 7/,

Мандал суманд 14 /Түнхэл тосгон 3/,

Орхон суманд 1,

Сайхан суманд 7,

Түшиг суманд 1,

Хүдэр суманд 1,

Шаамар сумын Дулаанхаан тосгонд 4 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт 279 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 2, 0-17 насны хүүхэд 52 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-2, Хүнд-6, Хүндэвтэр-14 хүн эмчлэгдэж байгаа бол 7 суманд 115 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 9 тохиолдол:

2 дугаар багт 1,

3 дугаар багт 2,

4 дүгээр багт 1,

5 дугаар багт 1,

6 дугаар багт 2,

7 дугаар багт 1,

8 дугаар багт 1 бүртгэгдэж аймгийн төвийн нийт тохиолдол 771 боллоо. 16-17 насны хүүхэд 1, насанд хүрсэн 9 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 5, эмэгтэй 4 байна.

Өнгөрөгч өдөр хавсарсан хүнд өвчний улмаас Ковидоор өвдсөн байсан 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА