ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛНА

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлье.