ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ДЭГЛЭМ ЖУРМАА ХАТУУ ЧАНД САХИН МӨРДӨЖ ЯВНА УУ

2021.08.03-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 149 сорьцод хийсэн шинжилгээгээр 42 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 22,

Мандал суманд 10,

Сайхан суманд 9,

Хүдэр суманд 1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 13 тасагт 338 батлагдсан тохиолдол, 26 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 97 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-9, Хүндэвтэр-23 хүн эмчлэгдэж байгаа бол 6 суманд 116 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 22 тохиолдол:

1 дүгээр багт 2,

2 дугаар багт4,

3 дугаар багт 3,

4 дүгээр багт 7,

5 дугаар багт 1,

6 дугаар багт 1,

7 дугаар багт 1,

8 дугаар багт 3 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 1, 6-15 насны хүүхэд 3, 16-17 насны хүүхэд 1, насан хүрсэн хүн 17 байна. Хүйсийн хувьд эрэгтэй 7, эмэгтэй 15 байна.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА