ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ

2021.07.30-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 231 сорьцод хийсэн шинжилгээгээр 72 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 30,

Ерөө сумын Бугант тосгонд 2,

Жавхлант суманд 1,

Мандал суманд 14 /Хэрх тосгон 3/,

Сайхан суманд 1,

Орхонтуул суманд 5 /Рашаант тосгон 1/,

Түшиг суманд 2,

Хүдэр суманд 13,

Цагааннуур суманд 2,

Шаамар суманд 3 /Дулаанхаан тосгон 1/ байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 13 тасагт 464 батлагдсан тохиолдол, 37 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 9, 0-17 насны хүүхэд 127 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-0, Хүнд-9, Хүндэвтэр-25 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 30 тохиолдол:

1 дүгээр багт 3,

2 дугаар багт 4,

3 дугаар багт 2,

4 дүгээр багт 4,

5 дугаар багт 1,

6 дугаар багт 3,

7 дугаар багт 10,

8 дугаар багт 3 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 2, 6-15 насны хүүхэд 11, насан хүрсэн хүн 16 байна. Хүйсийн хувьд эрэгтэй 13, эмэгтэй 17 байна.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА