АНХААРАЛ БОЛГООМЖЛОЛОО СУЛРУУЛАХГҮЙ БАЙЦГААЯ

2021.07.28-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 186 сорьцод хийсэн шинжилгээгээр 80 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 42,

Алтанбулаг суманд 1,

Баянгол суманд 1,

Ерөө сумын Бугант тосгонд  3,

Жавхлант суманд 3,

Мандал суманд 12,

Орхонтуул суманд  2 /Рашаант тосгон 1/,

Сайхан суманд 6,

Түшиг суманд 1,

Хүдэр суманд 5,

Хушаат суманд 1,

Цагааннуур суманд 1,

Шаамар сумын Дулаанхаан тосгон  1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 13 тасагт 450 батлагдсан тохиолдол, 33 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 8, 0-17 насны хүүхэд 107 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-3, Хүндэвтэр-26 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 42 тохиолдол:

1 дүгээр багт 1,

2 дугаар багт 4,

3 дугаар багт 7,

4 дүгээр багт 1,

6 дугаар багт 3,

7 дугаар багт 9,

8 дугаар багт 6 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 1, 6-15 насны хүүхэд 9, насанд хүрсэн хүн 32, жирэмсэн эх 1 байна. Хүйсийн хувьд эрэгтэй 14, эмэгтэй 28 байна.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА