ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛ ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛ

2021.07.03-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 50 тохиолдол бүртгэгдлээ.

Алтанбулаг суманд 1,

Сүхбаатар суманд 14,

Баянгол суманд 12,

Ерөө суманд 3,

Мандал суманд 20 /Хэрх 23/,

Жавлант суманд 1,

Сант суманд 3,

Орхонтуул суманд 5,

Шаамар суманд 1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 584 батлагдсан тохиолдол, 61 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 9, 0-17 насны хүүхэд 151 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-5, Хүндэвтэр-30 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА