ДЭГЛЭМ ЖУРМАА ЯГШТАЛ САХИН МӨРЛӨХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2021.07.04-ний өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 108 тохиолдол бүртгэгдлээ.

Алтанбулаг суманд 2,

Сүхбаатар суманд 17,

Баянгол суманд 3,

Ерөө суманд 10 /Бугант 1/,

Мандал суманд 51 /Хэрх 2/,

Жавлант суманд 8,

Орхон суманд 6,

Сант суманд 1,

Хүдэр суманд 2,

Хушаат суманд 1,

Түшиг суманд 2,

Шаамар суманд 5 /Дулаанхаан 3/ байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 588 батлагдсан тохиолдол, 53 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 161 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-3, Хүндэвтэр-30 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА