ХАРИУЦЛАГА БАС ДАХИН ХАРИУЦЛАГА!!!

2021.07.05-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 50 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 26,

Баянгол суманд 11,

Мандал суманд 17,

Цагааннуур суманд 3 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 612 батлагдсан тохиолдол, 53 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 161 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-4, Хүндэвтэр-30 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 26 тохиолдол:

1 дүгээр багт 5,

2 дугаар багт 2,

3 дугаар багт 3,

4 дүгээр багт 2,

5 дугаар багт 6,

7 дугаар багт 5,

8 дугаар багт 3 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 4, 6-15 насны хүүхэд 5, 16-17-насны хүүхэд 1, насан хүрсэн хүн 16 байна. Эрэгтэй 4, эмэгтэй 16.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА