ХҮҮХДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ДАГУУЛЖ ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2021.07.08-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 172 сорьцын шинжилгээгээр 72 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 25,

Баянгол суманд 3,

Ерөө суманд 9,

Жавхлант суманд 8,

Жавхлант суманд 5,

Мандал суманд 19 /Хэрх 5/,

Сайхан суманд 7 /Номгон 2/,

Орхонтуул сумын Рашаант тосгонд 1,

Хүдэр суманд 1,

Шаамар суманд 2 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 578 батлагдсан тохиолдол, 49 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 8, 0-17 насны хүүхэд 175 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-4, Хүндэвтэр-25 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 25 тохиолдол:

2 дугаар багт 1,

3 дугаар багт 6,

4 дүгээр багт 1,

7 дугаар багт 16,

8 дугаар багт 1 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 2, 6-15 насны хүүхэд 3, 16-17 насны хүүхэд 4 байна. Эрэгтэй 15, эмэгтэй 10.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА