КОВИДГҮЙ АМЬДРАЛ ЗӨВХӨН ТАНААС ШАЛТГААЛНА

Сэлэнгэ аймагт Ковидын нэн хүнд байдлаар өнгөрөгч өдөр 2 хүн нас барлаа. Талийгаачдын ар гэр гүн эмгэнэл илэрхийлье.

Ковидын оношоор Сэлэнгэ аймагт нас барсан тохиолдол ийнхүү 4 болж бүртгэгдэж байгаа тул та бүхэн илүү өндөр хариуцлагатай байна уу.

Яг одоо аймгийн хэмжээнд дэлгэсэн Коювидын 21 тасагт 578 батлагдсан тохиолдол, 49 ойрын хавьтал хамт тусгаарлагдан, эмчлэгдэж байна. Эдгээр батлагдсан 578 тохиолдлоос яг одоогийн байдлаар Маш хүнд 1, Хүнд 4, Хүндэвтэр 25 хүн эмчлэгдэж байгаа бол жирэмсэн 8, 0-17 насны 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэддээ анхаарал халамжаа өндөрсгөж, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулья.

Баярын олон хоногийн амралт эхлэхтэй холбоотойгоор аялал зугаалгаар явж байгаа та бүхэн улс, аймаг, сум орон нутгаас өгч байгаа зөвлөмжийг хатуу мөрдөж аялал амралтаа зохицуулна уу.

Танд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрвэл өрх гэр бүлээрэй халдвар хамгааллаа хариуцлагатай биелүүлж эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

КОВИДГҮЙ АМЬДРАЛ ЗӨВХӨН ТАНААС ШАЛТГААЛНА

ЭРҮҮЛ СЭЛЭНГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ