ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭН ДЭХ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2021.07.11-ний өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 248 сорьцын шинжилгээгээр 44 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 14,

Алтанбулаг суманд 1,

Баянгол суманд 3,

Ерөө суманд 4 /Бугант 3/,

Мандал суманд 14 /Хэрх 1/,

Орхон суманд 5,

Орхонтуул сум 1,

Түшиг суманд 1,

Цагааннуур суманд 1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 485 батлагдсан тохиолдол, 41 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 10, 0-17 насны хүүхэд 180 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-5, Хүндэвтэр-34 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 14 тохиолдол:

3 дугаар багт 2,

4 дүгээр багт 5,

5 дугаар багт 2,

6 дугаар багт 2,

7 дугаар багт 3 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 1, 6-15 насны хүүхэд 3, 16-17 насны хүүхэд 2 байна. Эрэгтэй 8, эмэгтэй 6.

Сүүлийн 24 цагт Ковидын нэн хүнд хэлбэрийн оношоор 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Ар гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА