КОВИДГҮЙ АМЬДРАЛ ЗӨВХӨН ТАНААС ШАЛТГААЛНА

2021.07.14-ний өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 79 сорьцын шинжилгээгээр 25 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 16,

Баянгол суманд 1,

Ерөө суманд 2,

Мандал суманд 5 /Хэрх 3/

Хүдэр суманд 1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 319 батлагдсан тохиолдол, 21 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 88 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-1, Хүнд-5, Хүндэвтэр-26 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар сумын 16 тохиолдол:

2 дугаар багт 2,

3 дугаар багт 1,

4 дүгээр багт 5,

5 дугаар багт 4,

6 дугаар багт 3,

8 дугаар багт 1 бүртгэгдлээ. 1-5 насны хүүхэд 1, 6-15 насны хүүхэд 4, 16-17 насны хүүхэд 3, жирэмсэн эх 1 байна. Эрэгтэй 6, эмэгтэй 10.

Өнгөрөгч өдөр хавсарсан хүнд өвчний улмаас Ковидоор 1 хүн эндсэн харамсалтай тохиолдол гарлаа. Ар гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА