ЭРҮҮЛ СЭЛЭНГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

2021.07.15-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 95 сорьцын шинжилгээгээр 52 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 3,

Алтанбулаг суманд 1,

Баянгол суманд 1,

Ерөө суманд 6,

Мандал суманд 28,

Орхон суманд 2,

Сайхан сумын Номгон тосгонд 3,

Түшиг суманд 3,

Хүдэр суманд 5 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 20 тасагт 305 батлагдсан тохиолдол, 14 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх87, 0-17 насны хүүхэд 89 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-0, Хүнд-5, Хүндэвтэр-24 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА