ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ ХААНА Ч ЯВСАН МӨРДСӨНӨӨР ТА ӨӨРИЙГӨӨ БОЛООД ӨРӨӨЛ БУСДЫГ ХАМГААЛНА

2021.07.16-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 240 сорьцын шинжилгээгээр 40 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 16,

Алтанбулаг суманд 1,

Баянгол суманд 3,

Ерөө сумын Бугант тосгонд 5,

Мандал суманд 4,

Хүдэр суманд 7,

Цагааннуур суманд 1,

Шамар сумын Дулаанхаан тосгонд 2,

Улаанбаатар хотын 1 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 19 тасагт 284 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 74 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-0, Хүнд-7, Хүндэвтэр-24 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар суманд батлагдсан 16 тохиолдол:

1 дүгээр багт 2,

2 дугаар багт 2,

3 дугаар багт 2,

4 дүгээр багт 3,

5 дугаар багт 4,

6 дугаар багт 2,

8 дугаар багт 1 бүртгэгдлээ.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА