СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

2021-07-18-ны өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Нийт иргэддээ тохиолдлын тоо багаслаа хэмээн тайвширч болохгүй гэдгийг анхааруулья.

Сэлэнгэ аймгийн Молекул биологийн лабаоратори нь Ковидын халдвар орон нутагт бүртгэгдсэн өдрөөс хойш ажлын ачаалал ихтэй, хүний нөөцийн дутагдалтай байгаа зэргээс шалтгаалж амралтын өдөргүй, уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Өнгөрсөн өдөр ажлын хагас өдрөөр ажиллаж ЭМЯ-руу илгээх хариу 23:00 цагаас өмнө гарч амжаагүй тул ийнхүү 0 гэж мэдээлэгдэж байна.

Лабораторийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Цар тахлын эсрэг сэтгэл зүрхээ нэгтгэж, хамтдаа хичээж байгаа та бүхэндээ эрүүл энхийг хүсье.