ХҮҮХДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР БҮҮ ЯВУУЛ!!!

2021.07.21-ний өдрийн аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 216 сорьцын шинжилгээгээр 63 тохиолдол бүртгэгдлээ.

Сүхбаатар суманд 15,

Алтанбулаг суманд 1,

Ерөө суманд 5,

Жавхлант суманд 1,

Мандал суманд 32 /Хэрх 1, Түнхэл 2/

Сайхан суманд 9 байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 15 тасагт 226 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байгаа ба жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 77 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт Маш Хүнд-0, Хүнд-5, Хүндэвтэр-15 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн төв Сүхбаатар суманд  батлагдсан 15 тохиолдол:

2 дугаар багт 1,

3 дугаар багт 3,

5 дугаар багт 1,

6 дугаар багт 6,

7 дугаар багт 1,

8 дугаар багт 4 бүртгэгдлээ.

НИЙТ ИРГЭДДЭЭ:

Маскаа байнга зүүхийг

Гараа тогтмол угааж, ариутгахыг

Хүн хоорондын зайг ямагт барихыг

Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгаж өндөр хариуцлагатай байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА