"ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ (STREAM)" ТӨСӨЛ МАНАЙ АЙМГИЙН 3 СУМАНД ХЭРЭГЖИНЭ

Европын холбоо ба ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттэй Монгол улсад "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)" төслийн хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагууд болох GIZ Mongolei ба Food and Agriculture Organization of the United Nations (FAO) хамтран төслийн зорилтот орон нутаг болох Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сумд болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга сумдуудад 8 дугаар сарын 9-өөс 18-ны өдрүүдэд ажиллаж, уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын үеэр төслийн хамтарсан баг аймгийн ЗДТГ, сумдын удирдлагууд, сум дундын ойн анги, орон нутгийн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй эрхлэгч нөхөрлөлүүдтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд төслийн хүрээнд туршилтийн үйл ажиллагаа хэрэгжлүүлэх газар нутгийг сонгох талаар санал солилцлоо.