НИЙТ ИРГЭДДЭЭ ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орох борооны улмаас голын түвшин эрс нэмэгдэж байна. Ард иргэд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр гол усруу явуулахгүй байх, архидан согтуурсан үедээ гол уснаас хол байхыг АНХААРУУЛЖ байна.
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд усны ослоор нийт 553 хүн амь насаа алдсаны 437 буюу 79,0 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь нь хүүхэд байна. Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд:
1. Хүүхдийг хараа хяналтгүй орхисон,
2. Амралт зугаалгаар явах үедээ гол,
3. Нуурын усанд орсон,
4. Голын эрэг дээр архидан согтуурсан,
5. Үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гатлахаар явсан зэрэг шалтгаанууд 70 хувийг эзэлж байна.
Нийт иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.